Мэдээлэл

          • Гүйцэтгэлийн үнэлгээний сурах бичиг, дэвтрүүд маань багш, сурагчид, эцэг эхчүүддээ хүрсээр байна.

          •     Монголын Боловсролын Үнэлгээний Нэгдсэн холбооноос эрхлэн гаргаж буй 1-р ангийн Гүйцэтгэлийн Үнэлгээний Сурах бичиг, 2,3,4,5-р ангийн Гүйцэтгэлийн Үнэлгээний Дэвтрүүд маань багш, сурагчид, эцэг эхчүүддээ хүрсээр байна. 

               Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй Говь-Алтай, Өвөрхангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан, Эрдэнэт гээд олон аймаг, хотуудын сурагч хүүхдүүддээ хүрч, Математикийн хичээлийн агуулгыг сонирхолтойгоор гол сууриас нь эхлэн, инновацилаг байдлаар бүтээсэн номноосоо суралцаж байна. 

            Эрдэмд шамдах үйлст нь амжилт ерөөе.

          • Үндэсний оюуны чадамж: Танин мэдэхүйн цуврал

          • Ц.Оюунсайхан багшийн маань судалгааны материалаас танилцуулга нь орсон Үндэсний оюуны чадамж - Математикийн шинжлэх ухаан сэтгүүлийг Интерном төв салбар болон цахим номын дэлгүүрээс авах боломжтой боллоо. 

             

            Математикийн шинжлэх ухаанаар хорвоо ертөнцийг хардаг эрхэм та бүхэнд зориуллаа.